Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
Слепцова Ирина NEAR -ын Хэрэг эрхлэх газарт ОХУ-ын орон нутгуудыг төлөөлж ажиллахаар боллоо.2020-11-02
Бичлэг оруулахAdmin
Файл 임용장수여.JPG
11 сарын 2-ны өдөр NEAR-ын Хэрэг эрхлэх газарт ОХУ-ын Сахагийн БНУ-ын Гадаад харилцаа, Үндэстний хэргийн яамны албан хаагч Слепцова Ирина ОХУ-ын орон нутгуудыг төлөөлж ажиллахаар Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэгээс захирамжаа гардан авлаа.
Тэрээр Сахагийн БНУ-ын Зүүн Хойд Холбооны их сургуулийн Хятад хэлний мэргэжлээр, Хятадын Хэйлонжаны их сургуулийг Олон улсын худалдааны магистр зэрэгтэйгээр тус тус дүүргэсний дараа Сахагийн БНУ-ын төрийн албанд 5 гаруй жил гадаад харилцаа, олон улсын арга хэмжээг хариуцан ажиллаж иржээ.
Цаашид NEAR-ын Хэрэг эрхлэх газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтэст харьяалагдаж, ОХУ-ын орон нутгуудтай холбогдох ажлыг хариуцан ажиллах юм. Тэрээр тус байгууллагын үйл ажиллагааг хөгжүүлэхэд дээд зэргээр хичээн ажиллах болно гэв.
Хариу