동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын Хэрэг эрхлэх газарт хятад хэлний мэргэжилтнээр Жу Сон Хуа ажиллах болов.2020-10-16

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.JPG  

첨부파일

NEAR-ын Хэрэг эрхлэх газарт хятад хэлний мэргэжилтнээр ажиллах болсон Жу Сон Хуа 10 дугаар сарын 16-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэгээс захирамжаа гардаж авлаа.

Тэрээр их сургуульд хятад хэл, уран зохиолын ангийг дүүргэсний дараа Хятадын Бээжингийн их сургуульд магистр зэрэг хамгаалж, улмаар Хятад дахь БНСУ-ын Ерөнхий консулын газарт 6 жил ажиллахаас гадна Солонгост их сургуульд хятад хэлний багшаар ажиллаж байжээ.


Цаашид тус газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтэст харьяалагдаж, хятад хэлээр аман бичгийн орчуулга хийх, Хятадын орон нутгуудтай харилцах зэрэг ажлыг хариуцаж ажиллах юм.



Нөгөөтэйгүүр 2017 оны 10 сараас NEAR-ын Хэрэг эрхлэх газарт ажиллаж эхэлсэн Пяо Ли Жин 2020 оны 10 сарын 15-ны өдрөөр ажлаа хүлээлгэн өгөв. Ерөнхий нарийн бичгийн дарга өнгөрсөн 3 жилийн хугацаанд тус байгууллагын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсан түүний зүтгэлийг үнэлж талархлын бичиг гардуулав.