동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

БНСУ-ын Гёнсанбүг мужийн Захирагчийн орлогч Ха Дэ Сон NEAR-ын Хэрэг эрхлэх газарт айлчлав.2020-10-15

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.JPG  

첨부파일

10 сарын 15-ны өдөр Гёнсанбүг мужийн захирагчийн орлогч Ха Дэ Сон NEAR-ын Хэрэг эрхлэх газарт айлчилж Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэд бараалхан байгууллагын үйл ажиллагаатай танилцав.

 

Тэрээр Солонгосын Газар нутгийн яамнаас анх төрийн албан хаагчийн гараагаа эхэлсэн бөгөөд Солонгосын орон нутаг, газар нутгийн хяналтын газрын дарга, газр нутгийн бодлогын асуудал хариуцсан ажилтан зэрэг албыг хашиж ирсэн бөгөөд өнгөрсөн 8 сард Гёнсанбүг мужийн Захирагчийн Эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор томилогдсон юм.


Уулзалтаар Ким дарга 2028 онд Дэгү хот Гёнсанбүг мужийг хамтрах шинэ нисэх онгоцны буудал баригдвал NEAR-ын Хэрэг эрхлэх газар ба Зүүн хойд Азийн 6 улсын гишүүн орон нутгуудад тээврийн таатай нөхцөл бүрдэх төдийгүй NEAR-ын гадаад харилцаанд ч нааштай нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа бөгөөд Гёнсанбүг мужаас төсөв санхүүгийн тууштай дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв.