동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын анхны онлайн хурал амжилттай болж өнгөрлөө.2020-09-28

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 화상회의 전경.jpg  

첨부파일

9 дүгээр сарын 28-ны өдөр ОХУ-ын Сахагийн БНУ-ын санаачилгаар зохион байгуулсан NEAR-ын анхдугаар зайн хурал “Ковид 19 цар тахлын дараах үеийн олон улсын харилцааны хөгжил” хэмээх сэдвээр амжилттай болж өнгөрлөө. Хуралд NEAR –ын гишүүн буюу Хятад, Солонгос, Орос, Монгол 4 улсын 32 орон нутгийн 111 хүн оролцов.


Сахагийн БНУ-ын Гадаад харилцааны яамны сайд хурлыг хөтөлж, мөн тус улсын дэд сайд Сергей Местников хурлыг нээж үг хэлэв. Мөн NEAR-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ, БНСУ-ын Гёнсанбүг мужийн захирагч И Чоль Ү, НҮБ-ын Хүн амын орон сууц хөтөблөрийн хэлтсийн дарга Эстеван Леон нар баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Дараагаар нь 4 улсын гишүүн орон нутгийн 6 хүн COVID-19-ын нөхцөл байдалд орон нутгууд эрүүл мэнд, боловсрол, аж ахуйн нэгжийг дэмжих, хот зохион байгуулалт зэрэг бодлого хэрэгжүүлсэн туршлагын талаар илтгэж холбогдох мэдээллийг солилцов. Төгсгөлд нь 2021 онд Сахагийн БНУ-д зохиогдох NEAR-ын Бүгд хурлаар уулзалдахын ерөөлийг дэвшүүлснээр хурал өндөрлөв.