동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Дэлхийн “Цэвэр агаар” өдөрт зориулсан олон улсын форум Сөүл хотноо болж өнгөрлөө.2020-09-09

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 선언문.jpg  

첨부파일

Өнгөрсөн онд НҮБ-ын 74-р Бүгд хурлаар жил бүрийн 9 сарын 7-ны өдрийг “Олон улсын цэвэр агаарын өдөр” болгон зарласны дагуу NEAR-ын гишүүн орон нутаг болох БНСУ-ын Чүнчоннам мужийн захиргаа болон Солонгосын Уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөлөөс хамтран олон улсын зайн хурлыг 9 сарын 7-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулав.



Зүүн хойд Азийн орон нутгууд хооронд тэргүүний туршлага, бодлогын талаар мэдээлэл солилцох платформыгбайгуулах зорилгоор Чүнчоннам мужаас зохион байгуулсан энэхүү форумд Солонгос улсын 14 орон нутаг, Хятад, Япон, Монгол, Орос 4 улсын 8 орон нутаг зайнаас оролцов.

“Цэвэр агаар ба уур амьсгалын өөрчлөлтийн түншлэл” хэмээх сэдвээр болсон уг форумыг нээж Солонгосын Уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөлийн дарга Бан Ги Мүн үг хэлж, дараагаар нь Солонгосын Гадаад харилцааны яамны сайд Ган Гён Хуа мэндчилгээ дэвшүүлж, НҮБ-ын Байгаль орчны төлөвлөлтийн нарийн бичгийн дарга Ингер Андерсон үйл ажиллагааны тайлан тавив. Мөн Солонгос улсын Чүнчоннам мужийн захирагч Ян Сэн Жу, Хятад улсын Шаньдун мужийн захирагч Ри Ган Жиэ, Япон улсын Нара мужийн захирагч Арааи Сюго нар илтгэл тавив.




Нөгөөтэйгүүр NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүн, Ян Сэн Жу нарын хамтаар Зүүн хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх тунхагийг уншив.