동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын 13-р Бүгд хурал болох хугацааг 2021 он хүртэл хойшлуулав.2020-07-31

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 QI2A8069.JPG  

첨부파일


Энэ оны 10 сард ОХУ-ын Сахагийн БНУ-д болох төлөвлөгөөтэй байсан NEAR-ын 13-р Бүгд хурлыг “Ковид-19” цар тахлын улмаас 2021 он хүртэл хойшлуулах боллоо.

NEAR-ын тэргүүлэгч орон нутаг болох ОХУ-ын Сахагийн БНУ Холбооны тэргүүлэгчээр ажиллах хугацааг сунгах болон 13-р Бүгд хурлын хугацааг хойшлуулах санал тавьсан билээ. Үүний дагуу Холбооны Үндсэн дүрэмд үндэслэн NEAR-ын Хэрэг эрхлэх газраас гишүүн орон нутгуудаас санал асуулга авсан ба нийт 78 гишүүн орон нутгаас Хойд Солонгосоос бусад буюу 5 улсын 66 орон нутгаас дээрх саналыг дэмжснээр 13-р Бүгд хурлын хугацааг хойшлуулах, Холбооны тэргүүлэгчээр ажиллах хугацааг сунгахаар болсон юм.

Цаашид NEAR-ын Хэрэг эрхлэх газраас 2021 оны Бүгд хурлын тов гарахад 3 сарын өмнөөс гишүүн орон нутгуудад мэдэгдэх болно.