동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Монгол улсын Аймаг, Нийслэлийн Засаг дарга нар УИХ-ын гишүүнээр сонгогдов.2020-07-02

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 page.jpg  

첨부파일

Монгол улсын Аймаг, Нийслэлийн Засаг дарга нар УИХ-ын гишүүнээр сонгогдов.



Өнгөрсөн 6 дугаар сарын 24-ний өдөр болж өнгөрсөн Монгол Улсын Их хурлын 8 дахь удаагийн сонгуульд Дорноговь аймгийн Засаг дарга тэргүүтэй 8 дарга нэр дэвшиж, 6 нь сонгуульд ялалт байгуулсан бөгөөд 6 сарын 30-ны өдөр гишүүний үнэмлэхээ гардаж авав. Ингэснээр УИХ гишүүний албыг 4 жил хаших юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ 6 сарын 30-ны өдөр тэдэнд баяр хүргэж захидал илгээн өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласанд талархал илэрхийлээд цаашид ч NEAR-ын үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж байхыг хүсэв.

 

Зураг/нар зөв талаас Дорноговь аймгийн Засаг дарга асан Т.Энхтүвшин, Орхон аймгийн Засаг дарга асан Д.Батлут, Өвөрхангай аймгийн Засаг дарга асан Г.Ганболд, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Н.Наранбаатар, Төв аймгийн Засаг дарга асан Ж.Батжаргал, Улаанбаатар хотын Засаг дарга асан С.Амарсайхан