동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Улаанбаатар хотноо Монгол улсын Аймгийн Засаг дарга нартай уулзалт хийв.2020-01-06

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 간담회단체사진.jpg  

첨부파일

<Уулзалтын үеэр> 


Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй NEAR Хэрэг эрхлэх газрын 5 хүн 1 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилсан бөгөөд 1 дүгээр сарын 3-ны өдөр Монгол улсын 15 аймгийн Засаг даргатай уулзалт хийв. Мөн энэ өдөр Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Нийслэлийн ЗДТГ-т айлчлав.


<Уулзалтын үеэр> 


Энэ удаагийн Засаг дарга нартай хийсэн уулзалтаар NEAR Хэрэг эрхлэх газраар дамжуулан Монгол улсын аймаг орон нутгууд Солонгос, Японы орон нутгуудтай харилцаа тогтоох, NEAR-ын Бүгд хурал, Ажлын хэсгийн хорооны хуралд гишүүн орон нутгуудын шийдвэр гаргах түвшний өндөр албан тушаалтнуудыг оролцуулж байх, гишүүн орон нутгуудад бодит үр дүнтэй эдийн засгийн харилцааг явуулах шаардлагатай зэрэг санал, асуудлыг дэвшүүлэв.


<Монгол улсын Засгийн газрын ХЭГ-ынн дарга У.Бямбасүрэнд бараалхав>

 

Ким дарга дээрх санал, асуудлын хувьд NEAR-ын Хэрэг эрхлэх газрын зүгээс шийдвэрлэх боломжтой зүйлд анхаарна гэдгээ амлаад ирэх жилийн 9 сард ОХУ-ын Сахагийн БНУ-д зохиогдох Холбооны Бүгд хурал зэрэг NEAR-ын олон улсын арга хэмжээнд Монгол улсын орон нутгуудаас өргөнөөр оролцохыг хүсэв.


<Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад бараалхав>

Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол улсын Засгийн газрын ХЭГ-ийн дэд дарга У.Бямбасүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад бараалхан “Зүүн хойд Азийн Залуу удирдагч форум 2020” зохион байгуулах тухай танилцуулаад уг форумыг зохион байгуулахад дэмжиж туслахыг хүсэв. Түүнээс гадна “Эм Ай Ю” дээд сургуулийн удирдлагуудтай уулзан Залуучуудын форумыг тус сургуулийн баазыг ашиглан зохион байгуулах талаар хэлэлцэв.


<”Эм Ай Ю” сургуулийн удирдлагуудтай уулзах үеэр>