동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Гёнсанбүг мужийн захирагчийн орлогч Жон Ү Хён NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт айлчлав.2019-11-19

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.JPG  

첨부파일

11 дүгээр сарын 18-ны өдөр Гёнсанбүг мужийн захирагчийн орлогч Жон Ү Хён тэргүүтэй мужийн захиргааны албан хаагчид NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт айлчлан Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэтэй уулзан тус Холбооны олон улсад хувь нэмэр оруулах үйл ажиллагааг бэхжүүлэх арга замын талаар санал бодол солилцов.


Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ нарийн бичгийн даргын албыг хаших болсноос хойш гишүүн орон нутгуудтай харилцаж, тусалж дэмжихэд анхаарч ажиллаж буй талаар тайлбарлав. Хариуд нь Жон дарга NEAR Холбоогоор овоглодог Япон, Солонгосын гишүүн орон нутгууд хөгжиж буй орнуудын гишүүн орон нутгуудад туслах сэтгэлээр Холбооны үйл ажиллагаанд оролцож, Зүүн хойд Азийн түвшинд хамтдаа хөгжихийг хүсэв.


Ноён Жон “Самсунг Электроникс” компанид 30 гаруй жил ажилласан эдийн засгийн мэргэжилтний хувьд 2018 оны 8 сард Гёнсанбүг мужийн захирагчийн Эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор ажиллах болсон бөгөөд NEAR Холбооны Бүгд хурал, Олон улсын форумд оролцох зэргээр тус Холбооны үйл ажиллагааг анхаарч дэмжиж ирсэн билээ.