동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

Владивостокийн Эдийн Засаг, Үйлчилгээний Үндэсний их сургуулийн багш нар NEAR Хэрэг эрхлэх газарт айлчлав.2019-11-05

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.JPG  

첨부파일

11 сарын 4-ний өдөр Виктор Фершт тэргүүтэй Владивостокийн Эдийн Засаг, Үйлчилгээний Үндэсний их сургуулийн 3 багш NEAR Хэрэг эрхлэх газарт айлчилж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэтэй уулзав.



Фершт багш NEAR Хэрэг эрхлэх газартай хамтран NEAR Холбооны гол мэдээ, мэдээлэл болон Хятад, Оросын их, дээд сургуулиудийн эрдэмтдийн дэвшүүлсэн Зүүн хойд Азийн асуудлын талаарх өгүүлэл, нийтлэлийг 1 жилд 4 удаа, онлайн сэтгүүлийн хэлбэрээр гаргаж байх санал тавив.

Хариуд нь Ким дарга хамтарсан онлайн сэтгүүл гаргахыг дэмжээд энэ талаар тухайн их сургуультай тодорхой зөвлөлдөхөөр болов.