동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Орон нутгийн танилцуулга

Орон нутгийн танилцуулга Орон нутгийн танилцуулга

[Гёнсанбүг муж, Солонгос] Гёнжү-Дэлхийн соёлын экспо 10 сарын 11-ний өдрөөс 11 сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.2019-10-28

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1) 전국 최초 야간 체험형 코스 신라를 담은 별(루미나 나이트 워크)의 야경.jpg  

첨부파일

10 сарын 11-ний өдрөөс эхэлсэн “Гёнжү-Дэлхийн соёлын экспо 2019” арга хэмжээ Гёнжү Экспо цэцэрлэгт хүрээлэнд 11 сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Азиас эхлэн Европ, Африк зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс Гёнжү хотыг жуулчид зорин ирж байгаа бөгөөд “Гёнжү-Дэлхийн соёлын экспо 2019” нь Гёнсанбүг муж ба Солонгос улсыг соёлоор гадаадтай харилцахад манлайлах үүрэг гүйцэтгэж байна. Энэ удаагийн экспоны шөнийн явган аялалын маршрут болох “Шиллаг тээсэн од” хөтөлбөр жуулчдын анхаарлыг татаж байна. Гёнжү-Дэлхийн соёлын экспоны нээлтэд зориулж ашиглагддаггүй байсан “Хуаран” ойд 2 км явган аялалын зам нээсэн. Соёлын экспо нь энэ явган аялалын замыг “Шиллаг тээсэн од” хэмээх нэртэй танин мэдэхүйн маршрут зам болгосон. Энэ тивээс доод тив рүү явах зам хэмээх утгаар тохижуулсан “Орон зайн хонгил”-ийг хурц гоёмсог лазер ба LED гэрэлтүүлэг, лазер хэмжээст зураг гэх мэт сонирхолтой, өвөрмөц зүйлүүдээр гайхалтай орчинг бүрдүүлсэн.