동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Япон улсын Кумамото мужийн засаг дарга Кабашиматай уулзав.2019-10-22

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진1.jpg  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй NEAR-ын ХЭГ-ийн төлөөлөгчид 10-р сарын 17-нд Кумамото мужийн засаг дарга Кабашима Икүотой уулзан NEAR-ын үзэл баримтлал, гишүүн орон нутгуудын өнөөгийн байдал, үйл ажиллагаа, ХЭГ-ийн бүтэц бүрэлдэхүүний талаар танилцуулж тус мужийг гишүүнээр элсүүлэх хүсэлт уламжлав.


Засаг дарга Кабашима нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэг Фүкүоко муж дахь Солонгос улсын ерөнхий консулын газарт ажиллаж байх үедээ Кумамото мужийн газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх төдийгүй иргэд, байгууллага хоорондын найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж байсныг дурдаад NEAR холбоонд элсэх тал дээр бодитоор судалж үзэхээ илэрхийлсэн.