동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар томилогдсон Ким Үн Гун ажлаа хүлээж авав.2019-10-01

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 QI2A3009.JPG  

첨부파일

АНУ-ын Зэвсэгт хүчний төв командын Солонгосын армийн туслалцааны багийн ахлагч зэрэг албыг хашиж байсан Солонгосын Нөөцөт зэвсэгт хүчний хуурай замын цэргийн хурандаа Ким Үн Гун(нас 57) тус газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажлаа хүлээж авлаа.

Тэрээр 1984 онд Хуурай замын цэргийн сургуулийг дүүргэсний дараа баталионы командлагч, явган цэргийн командлагч, БНСУ-ын Батлан хамгаалах яаманд бодлогын чиглэлийн алба, Английн Хатан хааны батлан хамгааллын судалгааны нэгдсэн институтэд бодлогын чиглэлээр дадлагажигч, АНУ-ын Зэвсэгт хүчний төв командын Солонгосын армийн туслалцааны багийн ахлагчаар ажиллаж байсны хувьд удирдах чадвартай, олон улсын чиглэлээр арвин туршлагатай юм.


Түүнээс гадна тэр ажлынхаа хажуугаар Корё их сургуулийн Улс төрийн магистр(Олон улсын харилцаа)-ийн зэрэг хамгаалж, Гүгмин их сургуульд Аюулгүй байдлын стратегийн чиглэлээр докторын ангийг төгссөн юм.