Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй төлөөлөгчид Хятад улсын Ниншя Хуйн ӨЗО-оос зохион байгуулсан Олон улсын харилцааны арга хэмжээнд оролцлоо.2019-09-16
Бичлэг оруулахAdmin
Файл 1.jpg
Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй төлөөлөгчид 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Иньчуань хотноо зохиогдсон Хятад-Арабын 4-р үзэсгэлэн яармаг, “Ниншягийн Олон улсын найрамдалт хотын 2-р форум” зэрэг арга хэмжээнүүдэд оролцон өөртөө засах орны удирдлагуудтай уулзан NEAR-ын хөгжлийн хэтийн төлвийн талаар харилцан санал солилцов.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ким өөртөө засах орны орлогч дарга Ри Үковэйтэй уулзахдаа Ниншя Хуйн ӨЗО нь 2000 онд холбоонд элссэнээсээ хойш холбооны тэргүүлэгчийн үүргийг ч гүйцэтгэж холбооны хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулж ирснийг үнэлсэн бол Ри Ү орлогч дарга NEAR хэмээх үр өгөөжтэй платформыг ашиглан Гёнсанбүг муж болон Баянхонгор аймагтай Олон улсын найрамдалт хотын харилцаатай болсон гэдгээ хэллээ.
Түүнчлэн Төлөвлөлт, олон нийттэй харилцах хэлтсийн орлогч дарга Ким Ён Хыи 9-р сарын 7-нд зохиогдсон Ниншягийн Олон улсын найрамдалт хотын 2-р форумд оролцон Хэрэг Эрхлэх Газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг төлөөлөн NEAR-ын үүргийг танилцуулан найрамдалт хотын хоорондох харилцаа холбоо ийнхүү бэхжиж байгааг үнэлэн баяр хүргэж үг хэлсэн.
Хариу