동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ “Зүүн хойд Азийн олон улсын аялал жуулчлалын форум”-д оролцов.2019-09-02

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 단체.jpg  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ NEAR Холбоотой хамтын ажиллагааны гэрээ(2017.6) байгуулж байсан БНХАУ-ын Хэйлонжан мужийн Нийгэм шинжлэх ухааны институтээс зохион байгуулсан “Зүүн хойд Азийн олон улсын аялал жуулчлалын 14-р форум”-д оролцов. Тэрээр форумын нээлтийн ажиллагаанд баяр хүргэж үг хэлэхдээ Зүүн хойд Азийн улс орнуудын дипломат харилцааны сөргөлдөөний нөлөөгөөр ард иргэд, орон нутгийн захиргаад хоорондын харилцаа тасалдаж, улмаар аялал жуулчлалын салбарт хохирол учруулах ёсгүйг онцлон тэмдэглэв.


Энэхүү форумд Монгол, Орос, Япон, Хятад, Солонгос 5 улсын төр засаг, салбарын эрдэмтэн, мэргэжилтэн зэрэг 100 гаруй хүн оролцсон бөгөөд “Зүүн хойд Азийн олон улсын аялал жуулчлал, шинэ цаг үе ба боломж, хөгжил” хэмээх сэдвээр нээлтийн илтгэл, аялал жуулчлалын бүтээгдэхүүний танилцуулга, салбарын эрдэмтдийн илтгэл, хэлэлцүүлэг тавигдав.


Ким дарга форумд оролцохын зэрэгцээ Хэйлонжан мужийн Нийгэм шинжлэх ухааны инситиутийн захирал Дун Вэй Жүнтэй NEAR Холбоо ба тус инситут хооронд хамтран ажиллах тухай арга замыг хэлэлцэж, санал бодол солилцов. Мөн Хэйлонжан мужийн телевизд ярилцлага өгч NEAR Холбооны талаар танилцуулав.