동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

ХЭГ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ “Якутия TV”-д ярилцлага өгөв.2019-08-16 11:12:33

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 인터뷰1.JPG  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ 8-р сарын 6-ны өдөр Сахагийн БНУ-ын хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллага болох “Якутия TV”-ийн студидэд NEAR-ын үйл ажиллагаа, үүргийн талаар дэлгэрэнгүй танилцуулга өгсөн нь “Якутия 24”-ын “Шийдэгдээгүй асуудал ярилцлага”-ын хөтөлбөрөөр 8-р сарын 7-ны өглөө болон орой 2 удаа 10 минутын хугацаатай цацагдсан.


Ерөнхий нарийн бичгийн дарга Ким 1996 онд байгуулагдсан NEAR-ын үүсэл болон өнөөгийн гишүүн орон нутгуудын байдал, гишүүнээр элсэх эрх, NEAR-ын үүсэн байгуулагдсан үзэл баримтлал, зорилго, энэ удаагийн Ажлын хэсгийн хорооны хуралд Сахагийн БНУ-ын үүрэг, Биеийн тамирын хорооны анхдугаар хурлын талаарх танилцуулга, NEAR-ын ХЭГ-ийн үүрэг, цаашдын зорилт, Сахагийн БНУ-ын иргэдэд хэлэхийг хүссэн үг гэсэн дарааллаар хөтлөгчийн асуултанд хариуллаа.


Үүнээс гадна орон нутгийн нэвтрүүлэг болон сонины сэтгүүлчид энэ удаагийн Ажлын хэсгийн хорооны хурал, Биеийн тамирын хорооны хуралд анхаарал хандуулж сурвалжлага хийсэн ба ялангуяа NEAR-ын үүрэг оролцоонд ихээхэн анхаарал хандуулсан.