동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Япон улсын Шиманэ мужийн захирагч Марүяама Тасүяад бараалхав.2019-08-16 11:01:06

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 지사1.jpg  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ, япон хэлний мэргэжилтэн Сун Ми Гёны хамт 8 сарын 1-3-ны өдрүүдэд Япон улсад айлчилж, өнгөрсөн 4 сард орон нутгийн сонгуулиар Шиманэ мужийн захирагчаар сонгогдсон Марүяама Тасүяад бараалхав.

Ким дарга уулзалтын үеэр Шиманэ муж 1996 онд NEAR Холбоо байгуулагдахад чухал үүрэг гүйцэтгэж, гишүүн орон нутгуудын төрөл бүрийн арга хэмжээнд идэвхтэй оролцож буйд талархал илэрхийлээд Холбооны 14 дөх удаагийн тэргүүлэгчийг сонгох зэрэг дотоод асуудлын талаар санал бодол солилцов.

Хариуд нь Марүяама захирагч сүүлийн үед Япон, Солонгосын дипломат харилцаа хурцдаж энэ нь иргэдийн харилцаанд хүртэл нөлөөлж байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд төр засаг хоорондын зөрчил сөргөлдөөнөөс үл хамааран орон нутгийн захиргаадын хооронд харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг эрхэмлэдэг NEAR Холбооны зарчмын дагуу тус Холбооны үйл ажиллагааг тууштай дэмжинэ гэдгээ илэрхийлэв.





Нөгөөтэйгүүр NHK-TV, Юмиүри, Асахи сонин зэрэг телевиз, сонины газраас дээрх уулзалтыг сурвалжлан мэдээлэв.