동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Хандун их сургуулийн Бан Ги Мүний нэрэмжит Олон улсын боловсролын институтийн нээлтийн ажиллагаанд оролцов.2019-05-29

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일

5 дугаар сарын 27-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Хандун их сургуульд болсон Бан Ги Мүний нэрэмжит бөгөөд НҮБ-ын “Академик нөлөөлөл” (UNAI-United Nations Academic Impact) хөтөлбөрийн дэмжлэгтэй Олон улсын боловсролын институт(IGE)-ийн нээлтийн ажиллагаанд оролцохын зэрэгцээ уг ажиллагаанд хүрэлцэн ирсэн НҮБ-ын 8 дахь үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн, Хандун их сургуулийн захирал Жан Сүн Хүн зэрэг хүмүүстэй уулзав.

Бан Ги Мүний нэрэмжит Олон улсын боловсролын институт нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт(SDGs)-д хүрэх арга замын хувьд олон улсын сургалтын хөтөлбөр явуулах зорилготойгоор Солонгост байгуулагдсан хамгийн анхны боловсролын байгууллага юм.



Нээлтийн ажиллагаанд Австрийн ерөнхийлөгч асан Хайнц Фишер, Олон Улсын Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч, Гёнсанбүг мужийн захирагч И Чоль Ү зэрэг дотоод, гадаадын зочид төлөөлөгчид оролцов.

Гёнсанбүг мужийн захирагч И Чоль Ү нээлтийн ажиллагаанд баяр хүргэж, үг хэлэхдээ “Гёнсанбүг муж олон улсад таниулж ирсэн “Сэмауль(Шинэ тосгон)” хөдөлгөөнөөр дамжуулан дэлхийн ядуурлын асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах ба Пухан хот дахь ЗХАНЗХ(NEAR)-той хамтран энх тайван, хөгжил цэцэглэлтийн Зүүн хойд Азийн эрин үеийг нээхийн тулд хичээн зүтгэх болно” гэв.

Дашрамд дуулгахад Хандун их сургууль нь ЗХАНЗХ(NEAR)-ны Хэрэг эрхлэх газартай өнгөрсөн оны дөрөвдүгээр сард орон нутгийн залуучуудыг олон улсын үйл ажиллагаанд оролцуулах тухай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд мөн оны наймдугаар сард “Зүүн Хойд Азийн Залуу удирдагч форум”-ыг хамтран зохион байгуулсан юм.