Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ “Наран билүүс Олон улсын форумын нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав.2019-05-21
Бичлэг оруулахAdmin
Файл QI2A0621(for web).JPG
Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ 5 сарын 21-ний өдөр Хятадын “Наран билүүс” Олон улсын форумыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Цын Зыг хүлээн авч уулзан наран билүүс шувуугаар дамжуулан Зүүн хойд Азийн орон нутгуудын нөхөрлөл, хамтын ажиллагааг явуулах арга замын талаар хэлэлцэв.
Ноён Цын Зы ирэх 10 сард болох 2 дахь удаагийн Наран билүүс-Олон улсын форумд NEAR Холбоог зохион байгуулагчаар оролцохыг хүсэв. Хариуд нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Солонгос-Хятад-Япон 3 улс төдийгүй Зүүн хойд Азийн бүсийн орон нутгуудын нөхөрлөлийн харилцааг бэхжүүлэхийн тулд энэхүү форумыг амжилттай зохион байгуулж, энэ мэт үйл ажиллагааг Зүүн хойд Азийн бүсэд бүхэлд нь өргөжүүлэхийг хүсэхийн зэрэгцээ форумд оролцоно гэдгээ илэрхийлэв.
Нөгөөтэйгүүр наран билүүс шувуу нь экологийн бохирдол зэргийн улмаас Хятад, Японд тоо нь эрс цөөрсөн бөгөөд дөчөөд жилийн өмнөөс Солонгосын хойгт устаж үгүй болсон. 1981 онд Хятадын Шаньси мужид 7 наран билүүс шувуу илэрснээр Хятадаас авахуулаад Япон, Солонгост уг шувууг нөхөн сэргээх үйл ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд Солонгос, Хятад, Япон 3 улсын нөхөрлөлийн харилцаа, экологи байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны бэлгэдэл болж буй шувуу юм.
Хариу