동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Монгол улсын ЗГХЭГ-т айлчлав2019-04-03

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 내각실.jpg  

첨부파일

3 дугаар сарын 18-ны өдөр ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Монгол улсын ЗГХЭГ-ын дэд дарга У. Бямбасүрэнд бараалхав. Хун Жун Гён дарга өнгөрсөн жил болсон NEAR Холбооны Бүгд хуралд Монгол улсын аймгуудын Засаг дарга нар оролцоход дэмжлэг туслалцаа үзүүлсэн явдалд У.Бямбасүрэн даргад талархал илэрхийлээд NEAR-ын энэ жилийн үйл ажиллагааны талаар танилцуулав. Хариуд нь У.Бямбасүрэн дарга NEAR Холбоогоор дамжуулан Зүүн хойд Азийн орон нутгууд хоорондын харилцаа хамтын ажиллагааг явуулах хэрэгтэй талаар дурдаад цаашид Монгол улсын аймаг, орон нутгууд тус Холбооны үйл ажиллагаанд оролцоход тусалж дэмжиж байна гэв.


 

Дараагаар нь Ерөнхий нарийн бичгийн дарга NEAR-ын гишүүн орон нутаг болох Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ гишүүн Н.Амарзаяад бараалхан Өмнөговь аймаг БНСУ-ын орон нутагтай харилцаа тогтоох, хамтарч ажиллах боломж, нөхцлийн талаар хэлэлцэв.

Мөн энэ өдөр Хун Жун Гён дарга БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Жон Жэ Намд бараалхан Монгол улсын орон нутгийн төрийн албан хаагчид NEAR Холбооны хурал, арга хэмжээнд оролцоход визний асуудлыг шуурхай шийдэж өгч байхыг хүсэв.