동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Камбожийн Вант улсын Сиемриаб мужид айлчлав.2019-01-22 13:43:12

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 20190114_175140.jpg  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён 1 сарын 14-ний өдөр Камбожийн Вант улсын Сиемриаб мужийн захирагчийн орлогч Пов Писетд бараалхан NEAR-ын үйл ажиллагааны талаар танилцуулж, тус Холбооны сурвалжлагч гишүүнээр Сиемриаб муж элсэх боломжтойг танилцуулав. Хариуд нь ноён Пов Писет Сиемриаб муж NEAR-ын сурвалжлагч гишүүн болбол Азийн орон нутгуудтай харилцах боломж нээгдэх төдийгүй Сиемриаб мужийн аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт ч хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэв. Сиемриаб мужид Анкорват ба Анкортом зэрэг дэлхийн соёлын өвд орсон газрууд байдгийн хувьд Камбожийн соёлын төв юм.



1-р сарын 15-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Сиемриаб мужийн “Сука Сиемриаб” конвеншн төвд болсон Азийн соёлын зөвлөл(ACC : Asian Cultural Council)-ийг үүсгэн байгуулах хуралд оролцож баяр хүргэв. ACC нь соёл иргэншлээр Азийн эв нэгдэл, хөгжлийг эрэлхийлэх платформ бөгөөд ЮНЕСКО-гийн ICAPP(Азийн улс төрийн намуудын олон улсын хурал)-ын дэмжлэгээр байгуулагдсан бөгөөд ACC-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сүс Яра Азийн соёлын салбарын харилцаа, хөгжлийн тулд NEAR-тай хамтарч ажиллах хүсэлтэй байв.