동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

NEAR ХЭГ-ийн удирдах ажилтнууд “Еврази 2018” форумд оролцов.2018-12-13 09:27:59

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일
12 дугаар сарын 6-ны өдөр Бүсан хотноо “Хойд, Өмнөд Солонгосын хамтдаа орших цаг үед Еврази яагаад чухал вэ?” хэмээх сэдэвт   “Еврази 2018” форумд  тус газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пак Сон Мин, Олон улс, хамтын ажиллагааны багийн ахлагч Чой Жү Хуа нар оролцов.



Энэхүү форумын зорилго нь Хойд, Өмнөд Солонгосын харилцаа сайжирч байгаа энэ цаг үед Солонгосын Засгийн газрын “Шинэ Умардын бодлого”-д суурилсан Солонгосын Бүсан хотоос Еврази руу хүрэх төмөр зам болон далайн боомт, тээвэр ложистикийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхэд оршиж байв.



(голд нь : Расон Контрас компанийн захирал Иван Донкив)


Энэ форумаар Хойд, Өмнөд Солонгосын болон Оросын хамтын ажиллагааны төсөл буюу Ражин-Хасаны төслийг явуулсан Орос, Хойд Солонгосын хамтарсан “Расон Контранс” компанийн захирал Иван Донкив, Хятад, Казакстаны хилийн бүсэд орших Казакстаны “Хургус” эдийн засгийн тусгай бүсийн удирдах газрын дарга Мурат Баймүханбэтов зэрэг албаны хүмүүс оролцож бодит ажлын талаар хэлэлцэв.