동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

NEAR ХЭГ-ийн төлөөлөл “NEAR-Усан замын аялал жуулчлалын форум”-тай холбогдуулан Япон улсын Киото мужийн удирдлагуудтай уулзав2018-11-26 17:02:58

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 실무협의.JPG  

첨부파일

 11 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд NEAR ХЭГ-ийн Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пак Сон Мин Япон улсын Киото мужид айлчлав. 11 дүгээр сарын 20-ны өдөр тус мужийн Майцрү хотын захиргааны ордонд Киото муж болон Майцрү хотын захиргааны холбогдох хүмүүстэй уулзан ирэх жилийн 2 сард зохиохоор төлөвлөж буй “NEAR-Усан замын аялал жуулчлалын форум”-тай холбогдуулан Японы талаас илтгэгч, төлөөлөл оролцуулах талаар ярилцав. Мөн “Майцрү-Пухан” усан замын аялалтай холбогдуулан Зүүн хойд Азийн усан замын аж үйлдвэрийг хөгжүүлэх арга замын талаар санал бодол солилцов. Энэ уулзалтад Японы талаас Киото мужийн боомтын газрын дарга Усамү Мишима, Боомтын хөгжлийн хэлтсийн дарга Кэйко Машиму, Майцрү хотын Аж үйлдвэр, бүтээлч сэтгэлгээний газрын дарга Минурү Гумүри, Майцрү боомтын хөгжлийн нийгэмлэгийн захирал Туүрү, Солонгосын талаас Пухан хотын Боомтын бодлогын багийн ахлагч Ким Жун Хүн, NEAR ХЭГ-ийн Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пак Сон Мин, орчуулагч Сун Ми Гён нар оролцов.

 


Дараагаар нь Майцрү хотын захирагчийн орлогч Шигэрү Цүцмитэй уулзан “NEAR-Усан замын аялал жуулчлалын форум” болон 2019 оны 6-р сард БНХАУ-ын Хэйлонжан мужийн Сүйфэнход болох NEAR-Тээвэр ложистикийн хорооны 1-р хуралд оролцохыг урив.

 

Пак дарга тэргүүтэй төлөөлөгчид 11-р сарын 19-ний өдөр Майцрү хотын 2-р боомтод зочилж холбогдох албаны хүмүүстэй уулзан боомт, терминалтай танилцсан.