동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын ХЭГ Монгол улсын гишүүн орон нутгийн удирдлагуудтай 2018 оны жилийн эцсийн уулзалтыг зохион байгууллаа2018-11-02

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 몽골간담회단체.JPG  

첨부파일

NEAR-ын ХЭГ 2018 оны 10-р сарын 29-ний өдөр NEAR-ын 12-р Бүгд хуралд оролцсон Монгол улсын гишүүн орон нутгийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. NEAR-ын Бүгд хурлын дараа оройн хүлээн авалт хэлбэрээр зохион байгуулагдсан тус уулзалтад Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Монгол улсын гишүүн орон нутгуудын удирдлагуудад NEAR-ын ХЭГ-ын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид илүү нягт хамтын ажиллагаатай байж ХЭГ-аар дамжуулан Монголын гишүүн орон нутгууд NEAR-ын бусад гишүүн орон нутгуудтай харилцаагаа өргөжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.



Тус уулзалтад Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Дундговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхбаатар, Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Х.Ганхуяг нар оролцсон бөгөөд ХЭГ-аас Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён, Төлөвлөлт олон нийттэй харилцах хэлтсийн орлогч дарга Квон Тэ Нам, Төлөвлөлтийн багийн дарга Кым Дү Ён, Монгол орон нутгийг хариуцсан төлөөлөгч Э.Аззаяа, Монгол хэлний орчуулагч Л.Хишигжаргал нар байлцав. NEAR-ын ХЭГ Монгол улсын гишүүн орон нутгийн удирдлагуудтай жил бүрийн эхэн болон сүүлийн хагаст уулзалт зохион байгуулж байгаа бөгөөд 2017 оноос хойш 3 дахь удаагийн уулзалтыг зохион байгуулсан байна.