동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Япон улсын Акита мужид айлчлав.2018-05-14

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 0514_2.jpg  

첨부파일

5 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Япон улсын Акита мужид айлчлав. Тухайлбал 5 дугаар сарын 10-ны өдөр Акита мужийн захирагч Сатакэ Норихисад бараалхан Акита мужийг ЗХАНЗХ-ний гишүүнээр элсэхийг санал болгохын зэрэгцээ ирэх 9 дүгээр сард БНХАУ-ын Хунан мужийн Жанжиажэ хотноо болох Бүгд хурал болон 2018 онд болох ЗХАНЗХ-ны гол арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, Акита мужийг идэвхтэй оролцохыг хүсэв.


Түүнчлэн 12 дугаар сард БНХАУ-ын Хэйлонжан мужийн Харбин хотноо болох ЗХАНЗХ-ны Тээвэр ложистикийн хорооны 1-р хурлын талаар танилцуулж, Акита муж боомттойн хувьд уг арга хэмжээнд оролцох боломжтойг дуулгав. Хариуд нь Акита мужийн захирагч Сатакэ Норихиса мужийнхаа гадаад харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар танилцуулж, цаашид ЗХАНЗХ-гоор дамжуулан Зүүн хойд Азийн бүсийн улсын орон нутгуудтай харилцааг бэхжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлэв.


Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён уг уулзалтын өмнөх буюу 5 дугаар сарын 9-ний өдөр Акита мужийн ИТХ-ын Олон улсын харилцааны хорооны төлөөлөгчидтэй уулзаж Акита муж ба ЗХАНЗХ-ны гишүүн орон нутгуудийн харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар ярилцав. Уг уулзалтад Акита мужийн ИТХ-ын дэд дарга Такэшита Хирохидэ, төлөөлөгч Миүра Эйчи тэргүүтэй хүмүүс байлцав.



Мөн 5 дугаар сарын 10-ны өдрийн үдээс өмнө Акита боомтын үйл ажиллагаата танилцав. 5 дугаар сарын 9-ний өдөр Мияаги мужийн Сэндай хот дахь БНСУ-ын Ерөнхий консул Пак Юн Манд бараалхан ЗХАНЗХ-д гишүүнээр элссэн Японы 6 муж ба бусад гишүүн орон нутгуудын харилцааг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллахыг хүсэв.