동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын ажилтан "Хойд зүгийн хотуудын эдийн засгийн зөвлөлийн Хэрэг эрхлэх газар"-т айлчлав.2018-02-21

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 0214_1.jpg  

첨부파일


NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн багийн ахлагч Пак Сон Мин 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Хойд зүгийн хотуудын эдийн засгийн зөвлөлийн Хэрэг эрхлэх газар”-т айлчилж, цаашид NEAR Холбоотой хамтарч ажиллах талаар хэлэлцэв. БНСУ-ын Бүсан хотын захиргаа ОХУ-ын Владивосток хоттой хамтран Зүүн хойд Азийн тээвэр ложистикийн хамтын ажиллагааг явуулах зорилгоор “Хойд зүгийн хотуудын эдийн засгийн зөвлөл”-ийг байгуулсан бөгөөд 2017 оны 10 дугаар сард Солонгос-Хятад-Оросын анхдугаар хурлыг зохион байгуулжээ. Энэхүү анхдугаар хурлыг “Евразийн хотуудын форум 2017”-ын хамт зохион байгуулсан бөгөөд ОХУ-ын Приморийн хязгаар, Владивосток хот, түүнчлэн Хятадын Хэйлонжан муж, Жилинь мужийн холбогдох албаны хүмүүс оролцож, Зүүн хойд Азийн бүсийн тээвэр, ложистикийн харилцааг өргөжүүлэх, далайн замаар дамжуулан эдийн засгийн хамтын ажиллагаа явуулах талаар хэлэлцсэн. “Евразийн хотуудын форум 2017”-д NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөл оролцож байжээ.