동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Владивостокын аж үйлдвэрийн боомт болон Зарубину боомтын албаны хүмүүстэй уулзав.2018-02-21

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 20180214_093228.jpg  

첨부파일


 2 дугаар сарын 14-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Владивостокын аж үйлдвэрийн боомтод айлчлав. Тэрээр энэхүү боомтыг ажиллуулдаг FESCO компаний ажилтан Александр Прискока тэргүүтэй албаны хүмүүстэй уулзаж, компаний үйл ажиллагааны талаар мэдээлэл авсан бөгөөд NEAR Холбооны үйл ажиллагаа болон энэ жил зохиогдох Тээвэр ложистикийн хорооны хурлын талаар танилцуулж FESCO компаний зүгээс энэ хуралд оролцохыг санал болгов.


Мөн 2 дугаар сарын 13-ны өдөр Приморийн хязгаарын Зарубину тосгонд орших Зарубину боомт (Албан ёсны нэр нь Тройц боомт)-д айлчлан боомтын дарга Бурин Вячислав зэрэг албаны хүмүүстэй уулзав. Тэрээр Зарубину боомтын үйл ажиллагаатай танилцсаны дараа БНХАУ-ын Хүнчүн хотоос Зарубину боомтоор дамжин Солонгос, Япон хүртэл хийх тээвэрлэлтийн асуудлын талаар санал бодол солилцов.




Зарубину боомт