동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөл БНХАУ-ын Жилинь мужтай хамтран Олон улсын боловсон хүчний харилцааны хорооны бэлтгэл хурлыг зохион байгуулав.2018-02-21

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 IMG_0755.JPG  

첨부파일

2 дугаар сарын 9-ний өдөр NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөл Жилинь мужийн Хүнчүн хотод айлчлан энэ жилийн 9 дүгээр сард болох NEAR Холбооны Олон улсын боловсон хүчний харилцааны хорооны хурлын бэлтгэл ажлын талаар хурал зохион байгуулав. Энэ үеэр Жилинь муж хурлаа форум хэлбэрээр зохион байгуулах төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд Зүүн хойд Азийн боловсон хүчний харилцааны системийг байгуулахын тулд NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын зүгээс тусалж дэмжих зүйлийн талаар зөвшилцөв. NEAR Холбооны Олон улсын боловсон хүчний хороо нь Хүнчүн хотыг Хятадын зүүн хойд бүсийн олон улсын хот болгон хөгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчнийг татах, харилцах зорилгоор өнгөрсөн оны 9 дүгээр сард болсон Холбооны Ажлын хэсгийн хорооны хурлаар байгуулагдсан юм.
Энэ бэлтгэл хуралд NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён, Олон улс, хамтын ажиллагааны багийн ахлагч Пак Сон Мин, хятад хэлний мэргэжилтэн Пак Рё Жон болон Хүнчүн хотын захиргааны албан хаагч Ү Мю Мю нар оролцсон бөгөөд Жилинь мужийн захиргаанаас Хүнчүн хотын Намын хорооны зохион байгуулалтын хэлтсийн дарга Пак Сон Чоль, мужийн Гадаад харилцааны газрын Азийг хариуцсан хэлтсийн дарга Шю Ри Чен, Хүнчүн хотын намын хорооны Хүний нөөц, нийгмийн халамжийн газрын дарга Жу Юн, мөн хотын Гадаад харилцааны газрын ажилтан Чин Ин Чоль нар оролцов.




Хурлын дараа Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Боловсон хүчний харилцааны хурал болох Хунчүй зочид буудлын үйл ажиллагаатай танилцахаас гадна Хүнчүн хотын аж үйлдвэрийн парк, Ёнбёны их сургуулийн Хүнчүн дэх салбар зэрэг газруудаар айлчлав.