동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён БНХАУ-ын Жилинь мужид айлчлав.2018-02-21

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 IMG_0707.JPG  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён тэргүүтэй NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид энэ жил болох Холбооны Тээвэр ложистикийн хорооны хурлын бэлтгэлийг хангах үүднээс 2 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Чанчүн хотноо айлчлав.   2 дугаар сарын 8-ны өдөр Жилинь мужийн Зүүн хойд Азийн төмөр замын группээс “Бинхэ 2” хуурай, усан холимог замыг нээхийн тулд байгуулагдсан “Олон улсын  далайн тээвэрлэлтийн корпораци”-ийн захирал Гао Минтэй уулзан 2015 оны 5 дугаар сард нээгдсэн Хүнчүн-Зарубину-Бүсан хооронд хуурай болон далайн хосолсон замын үйл ажиллагааны байдал, асуудал зэргийн талаар мэдээлэл авч санал бодол солилцов.

 

 

Мөн Жилинь мужийн Чанчүн-Жилинь-Түмэн голын бүсийг хөгжүүлэх дүүргийн удирдлагуудтай уулзан Жилинь мужийн захиргааны Чанчүн, Жилинь болон Түмэн голын бүсийг хөгжүүлэх бодлоготой танилцсан. Хятадын зүүн бүсийг хөгжүүлэхтэй холбоотой 2 байгууллага байдаг бөгөөд Жилинь мужийн дарга, орлогч нар эдгээр байгууллагыг давхар хариуцдаг. Энэ 2 байгууллага нь засгийн газрын 20 гаруй төв байгууллага болон Жилинь мужийн 9 байгууллагатай уялдаатай ажилладаг.