동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Зүүн хойд Азийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд Гёнсанбүг мужийн Аялал жуулчлалын корпорацитай хамтран ажиллана.2018-01-26

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 180126_1.JPG  

첨부파일

1 дүгээр сарын 25-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Гёнсанбүг мужийн Аялал жуулчлалын корпорацийн захирал И Жэ Чүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Зүүн хойд Азийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар зөвлөлдөв. Уулзалтад Гёнсанбүг мужийн Аялал жуулчлалын корпорацаас захирал И Жэ Чүнээс гадна тус корпорацийн Менежментийг дэмжих газрын дарга Гим Хён Шиг, Хөгжил төслийн газрын дарга Юн Чүн Буг зэрэг 6 хүн, ЗХАНЗХ-ны Хэрэг эрхлэх газраас Ерөнхий нарийн бичгийн даргаас гадна орлогч дарга Пак Чан Сү, Олон улс, хамтын ажиллагааны багийн ахлагч Пак Сон Мин, Чэ Жү Хва болон Төлөвлөлтийн багийн ахлагч Ким Дүн Ён нар оролцов.



Уулзалтаар Зүүн хойд Азийн орон нутгуудын аялал жуулчлалын газруудтай бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр зөвлөлдөх баг бүрдүүлэх, Гёнсанбүг мужийн Аялал жуулчлалын корпорацийн төлөөллийг тус Холбооны Аялал жуулчлалын хороо(Хорооны зохицуулагч : БНХАУ-ын Хэнан муж)-ны үйл ажиллагаанд оролцуулан хамтарсан төсөл хөтөлбөр явуулах зэрэг талаар санал гарав. Мөн цаашид Гёнсанбүг мужийн Аялал жуулчлалын корпораци ЗХАНЗХ-ны Хэрэг эрхлэх газар хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулах талаар зөвшилцөв.