동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид “Хошимин-Гёнжү дэлхийн соёлын экспо 2017”-д оролцов.2017-11-20

Бичлэг оруулахadmin

Файл 첨부파일 개막식 모습 (1).JPG  

첨부파일

Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид тус Холбооны ууган гишүүн болох БНСУ-ын Гёнсанбүг муж ба өнгөрсөн 9 дүгээр сард БНХАУ-ын Хунан мужийн Жанжиажэ хотноо болсон Холбооны Ажлын хэсгийн хорооны хурлаар анхны сурвалжлагч гишүүнээр элссэн Вьетнам улсын Хошимин хот хамтран зохион байгуулсан “Хошимин-Гёнжү дэлхийн соёлын экспо 2017”-д оролцов.


 

Энэ удаагийн нээлтийн ажиллагаанд NEAR Холбооны гишүүн орон нутгуудаас Монгол улсын Хэнтий, Увс, Ховд аймгуудын Засаг дарга болон Дорнод аймгийн Засаг даргын орлогч, ОХУ-ын Сахагийн БНУ-ын Бээжин хот дахь суурин төлөөлөгч зэрэг 12 хүн оролцсон бөгөөд БНХАУ-ын Ниншягийн хотон үндэстний ӨЗО-ны дуу бүжгийн чуулгын уран сайханчид тоглолт үзүүлэв.  




Холбооны гишүүн орон нутгийн төлөөлөгчид экспоны нээлтийн ажиллагаанд оролцохоос гадна экспог хамтран зохион байгуулах хорооны дарга болох Хошимин хотын Нгүен Тан Пон, Гёнсанбүг мужийн захирагч Гим Гван Юн нар тус тус зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож, энэ үеэр Камбожийн хаант улсын шадар сайд тэргүүтэй гадны зочидтой танилцаж найрсаг харилцаа тогтоов.


NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын Ерөнхий нарийн бичгийн дарга экспод оролцсон зочдод зориулан хүндэтгэлийн зоог барьсан бөгөөд дараагаар нь Ниншягийн хотон үндэстний ӨЗО-ны дуу бүжгийн чуулгын уран сайханчидтай уулзав.