동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён NEAR Холбооны сурвалжлагч гишүүнээр элссэн Хошимин хотод айлчлав.2017-10-31

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 HCMC.jpeg  

첨부파일

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Вьетнам улсын Хошимин хотын Ардын хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Доан Туан Линд бараалхав. Тэрээр Хошимин хот NEAR Холбооны сурвалжлагч гишүүнээр элссэн тухай батламжийг гардуулж, баяр хүргээд цаашид Холбооны гишүүн орон нутгуудтай нөхөрлөл хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг хүсэв.

  


Дараагаар нь Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён NEAR Холбооны гишүүн орон нутгуудын улс болох Хятад, Япон,Орос улсаас Хошимин хотод суугаа Ерөнхий консулын газруудад айлчлав. Тухайлбал БНХАУ-аас Хошимин хотноо суугаа Ерөнхий консул Чен Дэ Хай, Япон улсаас Хошимин хотноо суугаа Ерөнхий консул Кавай Жүничи, ОХУ-аас Хошимин хотноо суугаа ерөнхий консул Алексей Попов нарт бараалхан NEAR Холбооны тухай танилцуулахын зэрэгцээ Хошимин хот тус Холбооны сурвалжлагч гишүүнээр элссэнийг дуулгав. Мөн ерөнхий консулуудад хандаж 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл Гёнсанбүг муж ба Хошимин хотоос Хошимин хотноо зохион байгуулах “Хошимин-Гёнжү дэлхийн соёлын экспо 2017” арга хэмжээний нээлтийн ажиллагаанд оролцохыг хүсэв.