동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Салбар хороо

гол үйл ажиллагаа

Салбар хороо Гамшигаас урьдчилан сэргийлэх хороо гол үйл ажиллагаа

13-р хурал(2015 он)2015-03-18

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 방재분과위_사진3.jpg   첨부파일 방재분과위_사진1.jpg   첨부파일 방재분과위_사진5.jpg  

첨부파일

첨부파일

첨부파일

■ Хугацаа : 2015 оны 3 сарын 9-12-ны өдрүүд
■ Хаана : Япон улсын Кобэ хот, Мики хот
■ Оролцсон
○ 3 улсын 19 орон нутгийн 32 оролцогч, NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын орлогч дарга, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, Япон хэлний мэргэжилтэн, Монгол хэлний мэргэжилтэн (нийт 36 оролцогч)
• Солонгос(5 муж): Үльсан хот, Жолланам муж, Пусан хот, Кёнсанбүг муж, Кёнсаннам муж (9 оролцогч)
• Хятад(5 муж): Шаньдун муж, Ниншягийн хотон үндэстний ӨЗО, Хунан муж, Жилинь муж, Хэнан муж (9 оролцогч)
• Монгол(9 аймаг): Дорноговь аймаг, Өмнөговь аймаг, Төв аймаг, Завхан аймаг, Говь Алтай аймаг, Хэнтий аймаг, Баянхонгор аймаг, Архангай аймаг, Дундговь аймаг (14 оролцогч)

■ Агуулга
○ 3 сарын 9-ний өдөр
• Оройн хүлээн авалт
- Хёго мужийн захирагчийн орлогч, Хёго мужийн Гамшгаас сэргийлэх төвийн удирдлага, Осака дахь БНСУ-ын Ерөнхий консулаас гадна Монгол, Хятад, ОРосын Ерөнхий консулын газрын төлөөлөл оролцсон.

○ 3 сарын 10-ны өдөр
• 'Хүн ба гамшгаас сэргийлэх ирээдүйн төвтэй танилцсан.
- Газар хөдлөлтийн гамшиг(Кобэд болсон хүчтэй газар хөдлөлт, Японы зүүн нутгийн газар хөдлөлт)-ийн байдал болон сэргээн босгосон үйл явцийг видеогоор үзэж, гамшгаас сэргийлэх чиглэлийн сургалтад оролцсон)
• 'Хёго мужийн гамшгаас сэргийлэх чиглэлийн бодлогын талаар илтгэл тавьсан(Хёго мужийн захиргааны Гамшгаас сэргийлэх төлөвлөх хэлтсийн ажилтан Накац Науки)
• 'Олон улсын гамшгаас сэргийлэх байгууллагуын төлөөлөлтэй санал бодол солилцсон
- Азийн гамшгаас сэргийлэх төв(ADRC)-ийн захирал Натори Киюуши
- Олон улсын гамшгаас сэргийлэх, сэргээн босголт хамтын ажиллагааны байгууллагын ажилтан Куци Шингу
- Японы ЖАЙКА олон улсын байгууллагын Кансай дахь салбарын ажилтан Дури Рюскэ нар оролцсон.

○ 3 сарын 11-ний өдөр
• 'Хёго мужийн Гамшгаас сэргийлэх төв
- Ханшин Аважид болсон газар хөдлөлтөөс үүдсэн сургамжийн талаар лекц сонсч дараагаар нь гамшгийг үед хэрэглэх эд зүйлийг нөөцөлсөн агуулах үзэхээс гадна бодитоо газар хөдлөлтийг мэдрүүлэх байгууламжид сууж үзсэн.
• 'Кобэ хоттой танилцах аялал
- 28 номерийн төмөр хүн хэмээх аварга баримал, Кобэгийн боомт, Газар хөдлөлтийн дурсгалын
Парк, Кобэ хотын аюулыг хянах төв зэрэг газруудтай танилцсан.

○ 3 сарын 12-ны өдөр
• Зочдыг үдсэн.