동북아시아지역자치단체연합 로고

Гишүүн байгууллага

Соёл, аялал

Гишүүн байгууллага МОНГОЛ УЛС Соёл, аялал

Дундговь аймаг2013-12-06 11:08:36

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 우쉬 망항.jpg   첨부파일 차강 소바르.jpg   첨부파일 이흐가즈링 촐로.jpg  

첨부파일
첨부파일
첨부파일
Их газрын чулуу: Монголын боржингийн их бүсэд багтах боржин чулуун цохиот уулын орчмын байгалийн төрхийн үзэсгэлэнт байдлыг хамгаалах зорилгоор 2003 онд 350 ам зм талбайгаар Улсын тусгай хамгаалалтанд авчээ. Тоонот, Агуйт зэрэг 40 гаруй агуйтай. Хээрийн өвслөг ургамал бэлчээр арвинтай. Их газрын чулуунд уртын дуучдын задгай театр ажилладаг.



Цагаан суварга
Дундговь аймгийн Өлзийт сумын төв Рашаантаас баруун урагш 80км-т орших дүнхийн харагдах том цагаан зоо бол цагаан суварга юм. Энэхүү зоо эрт цагийн далайн ёроолын тунамал шаварлагийн хурдсаас тогтжээ. Алсаас харахад эртний хот балгад шиг харагдана.


Өөш манхан: Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт оршдог. Энэ элсний ”ид шид”-ийг 1978 онд анх нээсэн байна. Монголын бөөр, үе мөчний нэртэй эмч нар хүртэл энэхүү элсний “ид шид”-ийг хүлээн зөвшөөрдөг. Өдгөө Тайвань, Япон, Солонгос, Америкаас хүртэл хүмүүс ирж үйлчлүүлдэг болжээ. Өөш манханы элс баруунаас зүүн тийш 5 км урт сунаж тогтсон. Элс нь нарны энергийг ихээр шингээдэг маш нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой ажээ. Хэлнийхээ хонхорт тавихаар хайлчихдаг. Уг элсийг барилгын ажилд хэрэглэж болдоггүй юм байна. Өөш манхан элсний эргэн тойронд ховордсон амьтан болох аргаль угалз, янгир, хуланг харахаас гадна Цагаансуварга хэмээх газрын мөргөцөг бүхий үзэсгэлэнт газар, Тагтааны агуй, Моринтолгойн цав зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, говийн улаан наран хэрхэн мандахыг харах нь үнэхээрийн гайхамшигтай юм.