동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутаг

Соёл, аялал

Гишүүн орон нутаг МОНГОЛ УЛС Соёл, аялал

ГОВЬСҮМБЭР АЙМАГ2013-12-06

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 처르허엥광천.jpg   첨부파일 처에링벅드산.jpg  

첨부파일

첨부파일

Чойрын Богд уул: Чойрын Богд уул нь өвөрмөц тогтоцтой хад чулуу элбэгтэй. Ховор ургамал, амьтан цөөнгүй байдаг, амьтдаас аргаль, янгир, чоно, үнэг, хярс, туулай, тарвага, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг элбэгтэй. Хаврын улиралд буйлс цэцэглэхийг үзэж болно. Тус хайрханыг орон нутгийн тусгай хамгаалалтанд 1997 онд авч, Монгол УИХ-ын 2011 оны 04-р тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Чойрын Богд уулын ойр орчимд олон төрлийн түүх соёлын дурсгалт зураг дүрс бий.


Цоорхойн рашаан: Чойрын Богд уулаас баруун зүгт 6 орчим км-т байгалийн сонин тогтоцтой, хавцал хадан завсар Хүний дотор эрхтэнд сайн Цоорхойн рашаан байдаг. Уг рашаан нь өвөл, зунгуй урсан гарч байдаг ба дээрээс нь тонгойж өндөр дуугаар хашгирахад тэрүүхэндээ элстэй, юутай хээтэйгээ оргилж эхэлдэг. Уг рашааныг 1997 онд Орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан.