동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Салбар хороо

гол үйл ажиллагаа

Салбар хороо Хил хязгаарын хамтын ажиллагааны салбар хороо гол үйл ажиллагаа

ЗХАБНЗЗХолбооны Хил хязгаарын хамтын ажиллагааны салбар хорооны Хоёрдугаар хурал2012-12-13

Бичлэг оруулахAdmin

Файл

※ 2012.11.7 ~ 2012.11.9

※ ОХУ, Иркутск муж Иркутск хот

※ 4 улсын 13 орон нутаг

Хурлаас гарсан үр дүн:

1) ОХУ болон зэргэлдээ улсуудын орон нутаг хооронд худалдаа, үзэсгэлэн яармаг зохиох үйл ажиллагаа бэхжүүлэх санал

2) Хамтарсан төслийн санал : Орос-Монголын хилийн шалган нэвтрүүлэх алба, Орос-Хятадын хилийн шалган нэвтрүүлэх алба хооронд асуудлыг харилцан зөвшилцөх, 24 цагаар ажиллах арга зам

3) Холбооны хүрээнд хамтын ажиллагааг тууштай явуулахын тулд хилийн зөрчлийг таслан зогсоох, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг явуулах

4) Алтанбулаг-Хиагт олон улсын чөлөөт худалдааны бүсийг байгуулах арга замыг гаргах

5) Хятад, Монгол зэрэг хөрш зэргэлдээ улсаас Орос улсад мах импортлоход квот тогтоох санал

6) Хамтын ажиллагааг бэхжүүлэх болон худалдаа эдийн засгийн харилцааг бэхжүүлэхийн тулд гадаад эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогчдийн мэдээлэл солилцох, хамтын байгууллага байгуулах, хөрөнгө оруулалтын төслийн мэдээлэл хүргэх, гадаад худалдаа, хуулийн санал, олон улсын хурлын талаар мэдээлэл солилцохын тулд хамтын вэбсайт ажиллуулах/NEAR холбооны вэбсайтыг ашиглаж ч болох талтай

7) Байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах

8) Холбооны ажлын хороо, салбар хороо, Сибирийн хэлэлцээр олон улсын нийгэмлэг, Алтай бидний гэр зэрэг байгууллагууд харилцан туршлага солилцох