동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Салбар хороо

гол үйл ажиллагаа

Салбар хороо Эдийн засаг хүмүүнлэгийн харилцааны хороо гол үйл ажиллагаа

Эдийн засаг, худалдааны хорооны 6-р хурал(2005 он)2012-12-13

Бичлэг оруулахAdmin

Файл

※ Хугацаа : 2005.12.1 ~ 2005.12.2

※ Газар : Солонгос улс, Кёнсанбүг муж, Кёнжү хот, Хёндэ зочид буудал

※ 5 улсын 22 орон нутгийн 50 хүн оролцсон/Солонгос 9 орон нутаг, Хятад 2 орон нутаг, Монгол 1 орон нутаг, Орос 2 орон нутаг, Япон 5 орон нутаг

※ Зүүн хойд Азийн бүсийн эдийн засаг, худалдааны харилцааг идэвхжүүлэх арга замын талаар хэлэлцсэн. Хятад улсын Шаньдун муж, ОХУ-ын Иркутск муж бүс нутгийг хөгжүүлэх төсөлд гишүүн орон нутгууд идэвхтэй оролцох, ОХУ-ын Амар муж, Хятад улсын Хэйлонжан муж хооронд олон улсын эдийн засгийн тусгай бүс байгуулахад оролцох, Хятад улсын Хэнан муж, Солонгос улсын Кёнсаннам мужид зохиогдох олон улсын худалдааны үзэсгэлэнд идэвхтэй оролцохыг уриалсан.

Тунхаг
2005 оны Зүүн хойд Азийн бизнесийг хөхүүлэн дэмжих хурлаар хэлэлцэн тохиролцсон зүйл

2005 оны 12 сарын 2-ны өдөр
Солонгос улсын Кёнсанбүг муж

2005 оны 1 сарын 2-ны өдөр Солонгос улсын Кёнсанбүг муж

2006 оны 12 сарын 6-ны өдөр Солонгос улсын Кёнсанбүг мужийн Кёнжү хотноо Зүүн хойд Азийн засаг захиргаадын холбооны эдийн засаг, худалдааны хорооны хурал зохиогдож үүнд Монгол, Орос, Хятад, Солонгос, Япон 5 улсын 22 орон нутаг оролцсон. Хуралд Томск муж анх удаа ажиглагчаар оролцсон. Энэ хурлын хажуугаар 2004 онд хэлэлцэн тохирсон Зүүн хойд Азийн бүсийн орон нутаг хооронд худалдааны уулзалт зохиосон.
Худалдааны уулзалтад Монгол, Орос, Хятад, Солонгос 4 улсын 60 байгууллагын 95 төөлөлөл оролцож цахилгаан, электрон, бөс даавуу, газар тариалан, далайн бүтээгдэхүүн боловсруулах, тоног төхөөрөмж гэхчлэн 4 чиглэлээр экспорт импортийн талаар зөвшилцсөн.
Эдийн засаг, худалдааны салбар хорооны хурлаар Зүүн хойд Азийн бүсийн эдийн засаг, худалдааны харилцааг идэвхжүүлэх арга замынталаар хэлэлцэн дараах тохиролцоонд хүрсэн.

Тохиролцооны заалт
1. 7-р хурлаас эхлэн хурлыг 2 хэсэгт хуваан явуулна.
1- р хэсэгт гишүн орон нутаг бүрээр сэдэвт илтгэл тавих ба 2-р хэсэгт Холбооны эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэх арга зам хэмээх нийтлэг сэдвээр хэлэлцүүлэг явуулна.
Бусад зүйл.
1. Хятад улсын Хэйлонжан мужаас явуулж буй барилга байгууламжийн төсөл, Шаньдун мужаас явуулж буй хөгжлийн гол бодлогоос танилцуулж, ОХУ-ын Иркутск мужийн орон нутгийн хөгжлийн төсөлд хөрөнгө оруулалт хийх, технологийн талаар хамтран ажиллах тухай хүсэлт тавьсан.
2. 2006 онд Хятад улсын Хэнан мужид зохиогдох олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны 4-р уулзалт хурал, Солонгосын Кёнсаннам мужид зохиогдох олон улсын автоматжуулсан нарийн төхөөрөмжийн үзэсгэлэн, авто машиний сэлбэгийн үзэсгэлэн, олон улсын тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд гишүүн байгууллагуудын зүгээс өргөнөөр оролцохыг уриалав.
Арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөрийг Холбооны сэтгүүлл болон эдийн засаг, худалдааны хорооны мэдээллийн системээр дамжуулан сайтар сурталчлахаар болов.
3. ОХУ-ын Амур муж ба Хятад улсын Хэйлонжан муж хооронд эдийн засгийн тусгай бүс байгуулахад гишүүн орон нутгийн компаниуд идвэхтэй оролцохоор болсон ба Амур мужаас гишүүн байгууллагуудын хөрөнгө оруулагчдад таварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг мэдээлэл өгөв.

Үүгээр Холбооны эдийн засаг, худалдааны хорооны 6-р хурал өндөрлөж, гарсан шийдвэрийг хятад, орос, солонгос, япон хэлээр орчуулан гаргана.