동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

ОХУ-ын Магадан мужид Ашигт малтмалын нөөцийн хөгжлийн салбар хорооны 5-р хурал зохион байгуулагдлаа2018-07-25

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 마가단 분과위-1.jpg  

첨부파일

ЗХАНЗХ-ны Ашигт малтмалын нөөцийн хөгжлийн салбар хорооны хурал 2018 оны 7-р сарын 18-ны өдөр ОХУ-ын Магадан мужид зохион байгуулагдлаа. Тус салбар хорооны хуралд Магадан мужийн засаг даргын орлогч Игорь Озимок болон Хятад улсын Хэйлонжан муж, ӨМӨЗО-ны төлөөлөгчид бүхий 30 гаруй хүн оролцов. ЗХАНЗХ-ны Хэрэг Эрхлэх Газраас орлогч дарга Пак Чан Сү тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Ашигт малтмалын нөөцийн хөгжлийн салбар хороог 2010 оноос эхлэн Магадан муж зохион байгуулагчаар хариуцсан бөгөөд 2 жил тутамд 1 удаа хурлыг зохион байгуулж байна.

Энэ удаагийн хуралд Магадан мужийн ашигт малтмалын нөөцийн танилцуулга, хөрөнгө оруулалтыг татах, Магадан мужид өргөжин тэлсэн уул уурхайн компанийн тэргүүн туршлага зэргийг танилцууллаа. Салбар хорооны хурлаар танилцуулагдсан мэдээллийг гишүүн байгууллагуудад танилцуулах, уул уурхайн компанийн холбогдох хүмүүсийг дараагийн хуралд оролцуулахаар тохиролцлоо. 


Хэрэг Эрхлэх Газрын төлөөлөгчид 7-р сарын 19-ний өдөр Магадан мужийн Олон улсын ашигт малтмалын хөрөнгө оруулагчдын үзэсгэлэн болох “MINEX Алс Дорнод-2018” арга хэмжээнд оролцон уул уурхайн компаниудын танилцуулгыг сонирхон Алс Дорнодын хөрөнгө оруулагчдын төслийн талаар сонсов.