동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Далай загасны аж үйлдвэрийн хорооны 5-р хуралд оролцов2017-11-20

Бичлэг оруулахadmin

Файл 첨부파일 옌타이.jpg  

첨부파일

11 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Шаньдун хотын Ентай хотноо болсон Холбооны Далай загасны аж үйлдвэрийн хорооны 5-р хуралд оролцов. Тухайлбал 16-ны өдөр болсон хурлын нээлтийн ажиллагаанд оролцож баяр хүргэж үг хэлэв.
Энэ удаагийн хурал “Далайн эдийн засгийн инновацийн хөгжлийн форум” сэдвээр болсон бөгөөд далайн фермерийг байгуулах, хөгжүүлэх, далайн ухаалаг тоног төхөөрөмж, далайн олон улсын хамтын ажиллагаа зэрэг дэд сэдвийн дагуу эрдэмтэн, холбогдох салбарын хүмүүс болон Холбооны гишүүн орон нутгуудын төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлэв.



Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга 11 дүгээр сарын 15-ны өдөр Шаньдун мужийн захирагчийн орлогч Ви Гүо Ан болон Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нартай уулзан дараагаар нь Шаньдун мужийн захирагчийн орлогчийн урьсан хүлээн авалтад оролцов. Хурлын дараагаар буюу 11 дүгээр сарын 17-ны өдөр зочид 2 багт хуваагдан Шаньдун мужийн Вэйхайн хотын Чанчин далайн фермер болон Шаньдун мужийн Олон улсын амьд биетийн шинжлэх ухааны паркийг үзэж сонирхов.