본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Соёл, аялал жуулчлалын

Соёл, аялал жуулчлалын талаарх танилцуулга

Газрын нэр : Шавар цэргийн арми

Шааньси мужийн Шиан хотын Линтон дүүрэгт орших Чин улсын үеийн дурсгалт газар юм. Жиньшихуаны булшны зүүн хэсэгт байрлах ба Жиньши хааныг хамгаалан манах цэргийн сүр хүчийг харуулахын тулд 8000 шавар цэргийг барьсан байдаг. 1974 онд нэгэн тариачин уг газрыг олж илрүүлсэнээс хойш одоог хүртэл 4 булш олдсон.

Газрын нэр : Хуачин халуун рашаан

Хуачин ордон ч гэж нэрлэгддэг ба Шиан хотын Лин Тонгү дүүрэгт шавар цэргийн армийн ойролцоох Ли шань уулын урд хэсэгт оршдог халуун рашаан юм. Тус газарт Зоу, чин, Хан, Сүй, Тан улсын хаад тусгай ордоноо байршуулж байсан. Тан улсын эзэн хаан Шуан Зон болон түүний татвар эм Ян Гуйфэй хоёрын хайр дурлалын түүхт газар гэдгээр алдартай. Мөн үүнийг харуулсан жүжиг ч байдаг.

Газрын нэр : Хуа шань уул

Хуа шань уул нь улсын үзэмжит бүсийн хувьд 5A зэрэглэлийн аялал жуулчлалын бүс бөгөөд тусгай хамгаалтад байдаг. Хятадын алдарт 5 том хайрханы нэг юм. Уг уул Шаньси мужийн Вэйнан Хуаян хотод Шиан хотоос 120 км-ийн зайд оршдог.

Газрын нэр : Даен цамхаг

Даен цамхаг нь Шааньси мужийн Шиан хотын өмнөд хэсэгт Сиэнь сүмийн дотор оршдог.
Энэхүү суврагийг Тан улсын Юн Вэигийн гуравдугаар онд (652 он) Энэтхэгт ном залахаар очсон Тансаг лам, залж авчирсан 657боть санскрит үсгийн судар болон бурханаа хадгалах зорилгоор байгуулсан ба 64.517 метр өндөр бөгөөд сүрлэг, маш бөх хийцтэй.
Суврагийн гол хаалга болон баруун хаалганы тотгон дээр бурханы дуганы зургийг нарийн сийлсэн нь Тан улсын барилгыг судлах нандин материал болж байна