본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Аргентиний Захирагчийн орлогч нарын форум(FOVIRA) зохион байгуулах албатай зайн хурал хийв.2021-09-17

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 회의.jpg  

첨부파일

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар нь Аргентиний Захирагчийн орлогч нарын форум(FOVIRA) зохион байгуулах албаны хүсэлтээр тус албаны төлөөлөгчидтэй 9 сарын 15-ны өдөр зайнаас хуралдаж хамтарч ажиллах арга замын талаар хэлэлцэв.



NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ким Үн Гун, мэргэжилтэн Сог Жин Ён зэрэг 4 ажилтан уг хуралд оролцож, NEAR Холбооны үйл ажиллагаа, Салбар хороодын талаар танилцуулав.

FOVIRA-гийн албанаас Буэнос Айросын Сенатын хамтын ажиллагаа, олон улсын харилцааны газрын дарга Рамир Ордоки, зөвлөх Игнасио Портелла, зөвлөх Люсиа Оливера нар оролцож, FOVIRA-гийн зорилгыг тайлбарлаж NEAR-ийн Салбар хорооны үйл ажиллагааны хүрээнд хамтарч ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв. Мөн NEAR нь FOVIRA-тай хуралдаж буй анхны Азийн байгууллага бөгөөд NEAR Холбоотой хамтарч ажиллах үндсэн дээр Азитай харилцах боломжоо өргөжүүлэх хүсэлтэйгээ хэллээ.

Нөгөөтээгүүр, FOVIRA нь Аргентиний 23 муж, 1 хотын Захирагч орлогч нараас бүрдэх форум бөгөөд мужуудын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, орон нутгуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор 2021 оны 2 сард байгуулагджээ.