본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Хятад-Хэйлонжаны Аялал жуулчлалын салбарын хөгжлийн 4-р чуулганы нээлт боллоо.2021-09-06

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 관광산업 발전대회.jpg  

첨부파일

2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Хэйлонжаны Аялал жуулчлалын салбарын хөгжлийн 4-р чуулганы нээлтийн ажиллагаа болон Соёл, Аялал жуулчлалын салбарыг танилцуулах уулзалт "Хятадын цасан цайз" гэж нэрлэгддэг Муданжан хотод болов.

Хятадын цасан цайз гэгддэг Мүданжан хотноо болов.

Хэйлонжан муж нь сүүлийн жилүүдэд цас мөс, ой мод, хилийн бүс, намгархаг газар зэрэг сэдэвт олон төрлийн өвөрмөц аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд анхаарч ирсэн бөгөөд үүгээр дамжуулан өндөр түвшний "Аялал жуулчлалын бүс"-ийг байгуулахыг зорьжээ.


Хэйлонжан мужийн хороо ба мужийн Ардын засаг 2018 оноос жил бүр мужийн аль нэг хотод "Хэйлонжаны аялал жуулчлалын салбарын хөгжлийн чуулганыг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн арга хэмжээг Мүданжан хотноо зохион байгуулсан. Гол арга хэмжээг 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Гёнбаг нуурт зохион байгуулж, үүнээс гадна 7 дагалдах арга хэмжээг зохион байгуулсан.


Энэ удаагийн арга хэмжээ нь "Хойд туйлын үзэсгэлэнт байгаль бүгд Хэйлонжанд" хэмээх хотын брэндийг сурталчлан таниулахын тулд "Гёнбаг нуурын үзэсгэлэнт байгаль", "Линхай цасан талбар"-ыг сэдэв болгосон "Улаан сонгодог, хөдөө тосгоны хөгжил, соёл аялал жуулчлалын нийлэмж, шинжлэх ухаан, технологийг хослуулах, чанар түвшнийг нэмэгдүүлэх" гэсэн 5 сэдэв, 29 танин мэдэхүйн арга хэмжээ, соёл аялал жуулчлалын 66 маршрутыг гаргаж, жуулчдад Хэйлонжан мужийг таниулав.