본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ “Хятад-Арабын 5 дахь удаагийн үзэсгэлэн”-д видео мэндчилгээ илгээв.2021-08-26

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 김옥채 사무총장 영상축사.jpg  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ NEAR-ын гишүүн орон нутаг болох БНХАУ-ын Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-оос 8 сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан 5 дахь удаагийн Хятад-Арабын орнуудын үзэсгэлэнд видео мэндчилгээ илгээв.

Ким дарга мэндчилгээндээ энэ удаагийн үзэсгэлэн нь Зүүн хойд Ази ба Арабыг холбох гүүрний үүрэг гүйцэтгэнэ гэж дүгнээд Эрх тэгш харилцан ашигтай байх зарчмаар харилцан хүндлэлээр сэтгэлээсээ харилцсанаар бүс нутаг тогтвортой хөгжиж чадна гэж онцлон хэлэв.

.



Түүнчлэн Ниншягийн Засгийн газрын байгууллага болох Ниншягийн өдрийн мэдээ ба Хятадын хамгийн том портал сайт болох sina.com.cn зэрэг мэдээллийн хэрэгслээр Ерөнхий нарийн бичгийн даргын видео мэндчилгээг дамжуулжээ.

Нөгөөтээгүүр Хятад Арабын орнуудын үзэсгэлэн нь Хятад ба Арабын бүсийн харилцаа, хамтын ажиллагааны төлөөлөх платформын хувьд Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-оос 2 жил тутамд зохион байгуулдаг хамгийн том арга хэмжээ юм.