본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Гёнсанбүг мужийн захиргааны ордонд “NEAR-Хүүхэд сурагчдад зориулсан гар зураг, постерийн уралдаан”-ы шагналт бүтээлүүдээр үзэсгэлэн гаргав.2020-08-11

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 경북도청 전시모습.jpg  

첨부파일

NEAR-ын Хэрэг эрхлэх газраас 8 сарыг дуустал Гёнсанбүг мужийн захиргааны ордны 1 давхарт гаргаж буй “Зүүн хойд Азийн 5 улсын хүүхэд сурагчдийн гар зураг, постерийн уралдааны шагналт бүтээл” –ийн үзэсгэлэн Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлыг ихээр татаж байна. Тухайлбал, Солонгосын олон нийтийн мэдээллийн компани болох KBS Андун 1 радиогоос үзэсгэлэнг газар дээрээс нь сурвалжилж 8 дугаар сарын 7-ны өдөр 8 минутийн нэвтрүүлэг хийсэн юм.

Энэ нэвтрүүлэгт NEAR-ын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд оролцон NEAR-ын талаар танилцуулж, үзэсгэлэн гаргах болсон түүх, гар зураг, постерийн уралдаан, шагналт бүтээл болон бүтээлийн онцлог зэргийн талаар ярилцлага өгөв.

 

※ Радио нэвтрүүлэгтэй холбоотой мэдээллийг NEAR-ын вэбсайтын мэдээ үйл ажиллагаа/мэдээллийн материал хэсгээс харна уу.