본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

БНСУ-ын Гёнсанбүг мужийн захиргааны Гадаад харилцаа, худалдааны хэлтсийн дарга тэргүүтэй төлөөлөгчид NEAR-ын Хэрэг эрхлэх газарт айлчлав.2020-07-06

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진 (2).JPG  

첨부파일

БНСУ-ын Гёнсанбүг мужийн захиргааны Гадаад харилцаа, худалдааны хэлтсийн даргын албыг хаших болсон Хан Жэ Сон тэргүүтэй зочид NEAR-ын Хэрэг эрхлэх газарт айлчлав. Зочдыг Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ удирдлагуудын хамтаар хүлээн авч уулзан ковид 19 цар тахлаас хойш NEAR-ын олон улстай харилцах үйл ажиллагааг нэмэгдүүлэх арга замын талаар санал бодол солилцов.

Гёнсанбүг мужийн захиргааны Гадаад харилцаа, худалдааны хэлтсийн даргаар томилогдсон Хан Жэ Сон нь 1982 онд Гёнсанбүг мужийн захиргааны төрийн албан хаагч болж улмаар Америкийн Нью Йорк, Лос Анжелес зэрэг хотод Гёнсанбүг мужийн Худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан, олон улсын харилцааны туршлагатайн хувьд цаашид NEAR-ын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.