본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Япон улсын орон нутгуудад айлчлав.2020-02-17

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 단체.jpg  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй NEAR-ын Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид 2 сарын 12-14-ний өдрүүдэд Япон улсын Ойта, Мияазаки, Нагасаки зэрэг Кюшю арлын баруун өмнөд 3 нутагт айлчилж, NEAR үүсгэн байгуулагдсан зорилго болон үйл ажиллагааны талаар танилцуулж, гишүүнээр элсэхийг нь санал болгов.


Ойта мужийн захиргааны Төлөвлөлт, Хөгжлийн хэлтсийн дарга Накашима Эйжи,

Мияазаки мужийн Аялал жууулчлал, Эдийн засгийн харилцааны газрын дарга Сако Шигэхиса, Нагасаки мужийн захиргааны Соёл, Аялал жуулчлалын хэлтсийн Бодлогын асуудал хариуцсан эрхлэгч Үра Масаки нар NEAR Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, NEAR-ын талаар ойлголт авсан бөгөөд гишүүнээр элсэх асуудлын хувьд судалж үзсэний дараа хариу өгөхөөр болов.