본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Япон улсын Мияаги, Ивуатэ мужид айлчлав.2019-11-04

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 미야기현 엔도부지사 2.jpg  

첨부파일

11 сарын 1-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Япон улсын Мияаги мужийн захирагчийн орлогч Эндо Шиняад бараалхан NEAR Холбоо байгуулагдсан түүх болон олон улсын түвшинд явуулж буй харилцааны үйл ажиллагааны байдал, олон талт харилцааны платформын үүрэг зэргийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, Мияаги мужийг тус Холбоонд гишүүнээр элсэхийг хүсэв.

Ноён Эндо Шиняа өнгөрсөн 8 дугаар сард БНХАУ-ын Жилинь мужид Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэтэй анх уулзаж байснаа дурсангаа NEAR Холбооны давуу талыг хувьдаа дэмжсэн бөгөөд мужийн захиргааны зүгээс судалж үзсэний дараа гишүүнээр элсэх эсэхээ шийднэ гэв.


Ким дарга өнгөрсөн 9 сарын сүүлээр Мияаги муж их гамшигт өртсөнд харамсал илэрхийлээд сэргээн босголтын ажил шуурхай хийгдэхийг хүсэв. Хариуд нь ноён Эндо тус мужийн нутагт байгуулсан Жэжү нутгийн жишиг явган аялалын зам болох “Олле” замыг Солонгос жуулчид өргөнөөр ирж үзэж сонирхохыг хүсэв.

Нөгөөтэйгүүр 11 сарын 1-ний өдөр Ким дарга Ивуатэ мужид айлчлан тус мужийн Олон улстай харилцах газрын дарга Сасаки Шиничид бараалхан NEAR Холбоо үүсгэн байгуулагдсан түүх болон олон улсын түвшинд явуулж буй харилцааны үйл ажиллагааны байдал, олон талт харилцааны платформын үүрэг зэргийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж тус мужийг NEAR Холбоонд гишүүнээр элсэхийг хүсэв.