본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Японы Комэйто намын дарга Нацүо Ямагүчид бараалхав.2019-11-04

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 야마구치대표.jpg  

첨부파일

10 дугаар сарын 31-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким уг Чэ Японы эрх баригч эвслийн бүрэлдэхүүнд багтдаг Комэйто намын дарга Нацүо Ямагүчид бараалхан NEAR Холбооны тухай танилцуулж, олон улсын түвшинд явуулж буй үйл ажиллагааны талаар ойлголт өгч Япон улсын орон нутгуудыг тус Холбоонд гишүүнээр элсэхэд тусалж дэмжихийг хүсэв.


Ямагүчи дарга(Японы парламентийн доод танхимийн гишүүнээр 2 удаа, дээд танхимийн гишүүнээр 4 удаа сонгогдсон) улс орнуудын төр засаг хоорондын гадаад харилцаан дахь сөргөлдөөнөөс үл хамааран орон нутаг ард иргэдийн харилцааг бэхжүүлэх хэрэгтэй гэж үздэг NEAR Холбооны үүсгэн байгуулагдсан зорилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Комэйто намын бат дэмжигч болох орон нутгийн ИТХ-тай зөвлөлдөн энэ талаар тусалж дэмжиж болох арга замыг судална гэв.