본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

гол үйл ажиллагаа

Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны 13-р хурал (2019 он)2019-10-01

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 QI2A2365.JPG   첨부파일 QI2A2572.JPG  

첨부파일

첨부파일

1. Хугацаа : 2019 оны 8 сарын 22~24-ний өдрүүд, 2 хоног 3 өдөр 2. Оролцсон : 5 улс, 19 орон нутгийн 58 оролцогч 3. Болсон газар : Андун, Гранд зочид буудал 4. Гол агуулга : Нээлтийн илтгэл, бодит жишээ илтгэл, Солонгос үндэсний соёлтой танилцах аялал, хөтөлбөр 5. Сэдэв : Зүүн хойд Азийн бүс нутгийн үзэл ба хил хязгааргүй хамтын ажиллагаа(Cross-border Cooperation) * Илтгэлийн агуулга ① Нээлтийн илтгэл ∙ Мега бүс нутгийн үзлийн дэлгэрэлт ба Зүүн хойд Азийн хамтын нийгэмлэгийн ирээдүй(Инчон их сургуулийн Зүүн хойд Ази, олон улс, худалдааны тэнхимийн багш Сон Вон Юн) ② Тусгай илтгэл ∙ 4-р аж үйлдвэрийн хувьсгалын үе-Хэрхэн шинэчлэлийг хийх вэ?(Гёнсанбүг мужийн Эдийн засгийн хөгжлийн институтийн захирал Жон Чан Руг) ∙ Солонгосын соёлын давалгаа ба хил хязгааргүй соёлын хамтын нийгэмлэг : BTS ба ARMY-гийн жишээгээр (Сөүл хотын их сургуулийн Хот, шинжлэх ухааны дээд сургуулийн захирал Жан Вон Ху) ③ Орон нутгуудаас тавьсан илтгэл ∙Шаньси муж ба Солонгосын хамтын ажиллагааны шинэ үеийг нээх - БНХАУ, Шаньси муж, Пэй Чен Рүн ∙NEAR Холбооны Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны 13-р хуралд тавигдсан илтгэл - Хятадын Олон улсын худалдааны хорооны Өвөрмонголын ӨЗО дахь салбар, Өвөрмонголын худалдааг идэвхжүүлэх нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Вэй Хун ∙Тояама мужийн эдийн засаг, соёл, аялал жуулчлалын харилцаа - Япон улсын Тояама мужийн Имамүра Даданири ∙Монгол улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Солонгос дахь төвийн танилцуулга - Хөдөлмөр, Нийгмийн халамжийн яамны Солонгос дахь төвийн ажилтан Ц.Мөнхцацрал ∙Шинэ глобал орчинд Алтайн бүс ба NEAR Холбооны гишүүн улсуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал - ОХУ-ын Алтайн хязгаарын төлөөлөл Барсуков Виктор