본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Соёл, аялал

ЗАВХАН АЙМАГ2013-12-06

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 어트겅텡게르산.jpg  

첨부파일

Отгонтэнгэр хайрхан: Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул далайн түвшинөөс дээш 4021 метр өндөр. 95510 га талбайг хамруулан дархан цаазтай болгосны 7074 га нь ой мод, 1852 га нь нуур цөөрөм юм. Монголчууд эрт үеэс Очирваань хэмээн хүндэтгэн шүтэж ирсэн төрийн тахилгатай уул. 1779 оноос уламжлагдсан тахилга нь 1930 онд хориглогдсон байсныг 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар сэргээжээ. Их тайлгын овоо буюу Төрийн овоог зарлиг ёсоор дөрвөн жилд нэг удаа тахидаг. Төрийн овооноос хойш цуварсан жижиг овоонуудтай Даян хэмээх мөргөлчдийн өргөл өргөдөг уул бий. Цагаан, Хөх хэмээх хоёр нуурын хооронд д.т.д 2908 метр өндөрт өргөгдсөн хоёр оройтой нуруу юм. Отгонтэнгэр хайрханы ойр орчмын нутаг нь мөстлөгийн үеэс бүрэлдэн тогтсон хатуулаг чанартай уулсаас бүрдэж, их хэмжээний хур тунадас унадаг. Мөлийсөн оройнууд, олон тооны нуур цөөрөм нь эртний мөсөн голын шинжийг агуулдаг. Сөнөсөн галт уулын тогоонуудад эртний мөсөн голоос үүссэн өвөрмөц сонин тогтоцтой нуурууд цөөнгүй бий. Салбар уул болох Баянзүрх уулын зүүн урд орших Чулуутын амны Алтан толгойн өвөрт алтан шаргал өнгөтэй, тун нарийн ширхэгтэй элс байдаг. Эмчилгээний чанартай учраас нутгийнхан “Алтан элс” хэмээн өргөмжилдөг бөгөөд 13-55 хэмийн халуунтай, эмчилгээний чанартай 50 орчим рашаан байдаг.